Түгээмэл асуулт хариулт


Онлайн худалдааны вэб сайт хийлгэхэд ямар ямар зардал гардаг вэ?

Вэб сайт хийлгэхэд үндсэн 3-н төрлийн зардал гардаг.

  • Домэйн нэр: *.MN 88,000₮, *.COM 33,000₮ / жил бүр төлдөг төлбөр /
  • Онлайн төлбөр тооцоо хийх бол SSL: Үнэ нь 100,000₮-c 500,000₮ хооронд / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб байршуулах: Вэбийн хүчин чадлаас хамаарч харилцан адилгүй төлбөр гарна / жил бүр төлдөг төлбөр /
  • Вэб сайт хийлгэх төлбөр / зөвхөн эхний удаад төлдөг төлбөр /

Дараа жилээс жил бүр төлөх төлбөр ямар учиртай вэ?

Домэйн нэр болон вэб байршуулах буюу хостын төлбөр гэж ойлгож болно. Энэ төлбөрийг вэб сайт ажиллуулж байгаа хүн бүр төлдөг. Энгийн үгээр хэлбэл байрны мөнгө гэж ойлгож болно. Хэрвээ домэйн хаягаа өөр газраас авсан бол /Датаком МэйжикНэт гм/ тухайн газрынхаа заасан хугацаанд төлөх ёстой.

Хостинг буюу дараа жилээс төлөх төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Хугацаа дуусахаас сарын өмнө, 14 хоногийн өмнө, 7 хоногийн өмнө, хугацаа дууссан өдөр, үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 7 хоногт багтаан таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар манай системээс төлбөрийн нэхэмжлэх очих болно. Төлбөр төлөөгүй өдрөөс вэб сайт хаагдах бөгөөд хугацаа дууссанаас хойш 21 хоногийн хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг цуцалж үйлчилгээг зогсооно.

Би домэйн нэр, хостоо өөр газраас урд нь авчихсан, гэхдээ танай системийг ашиглаж болох уу?

Та домэйн нэрээ хаанаас ч авсан байсан манай системтэй холбон ашиглах боломжтой. Харин хост буюу байршуулах үйлчилгээний хувьд манай систем нь үүлэн технологид суурилсан хост буюу байршуулах үйлчилгээний дэд бүтцээ бүрэн шийдсэн тул нь таны авсан хостыг ашиглах боломжгүй юм.

Онлайн худалдааны вэб сайт хийлгэхийн тулд юу юу бэлдсэн байх хэрэгтэй вэ?

  • Лого  [PNG эсвэл эх файлаар]
  • Албан ёсны домэйн хаягаа сонгох
  • Онлайнаар зарах бараа бүтээгдэхүүний албан ёсны нэр, зураг, үнэ, танилцуулга
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хүргэлтийн нөхцөл
  • Төлбөрийн нөхцөл

Бэлэн загварт өөрчлөлт оруулж болох уу?

Ерөнхий өнгө болон фонд гэх мэт зүйлд өөрчлөлт оруулж болно. Бусад зүйлд өөрчлөлт оруулж болох ч үндсэн төлбөр дээр нэмэгдэж гарна.

Вэб сайт ямар хугацаанд бэлэн болох вэ?

Вэб сайт хийх хугацааг 2 үе шатанд хувааж үздэг.

Систем буюу вэб сайт бэлэн болох хугацаа /дизайн, админ хуудас гм/
+
Агуулга оруулах хугацаа /Вэб сайтын мэдээлэл/
=
Нийт хугацаа

Тэгэхээр вэб сайт хийх хугацаа нь таны зорилго хэр тодорхой байгаагаас, мөн вэб сайтад орох материалын бэлэн байдлаас хамаарч харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл таны бүх материал бүрэн бол өдрөөр биш, цагаар биш, минутаар ярих хугацаанд бэлэн болох боломжтой.

Багц ахиулахад ямар төлбөр төлөх вэ?

Та зөвхөн зөрүү төлбөрийг төлж багцаа ахиулах боломжтой ба таны вэб сайтын дата болон бүх зүйл дараагийн багц загварт автоматаар шилжих боломжтой.

Танайх алга болчихгүй биз дээ?

Бид компани болохоос өмнө 4 жил, албан ёсоор компани болоод 10 жил Монголын вэб сайт, програм хангамжийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.